2009년 2월 28일 토요일

Дээл Монгол vндэсний бахархал


Монголын дээл судлаачид, vйлдвэрлэгчдийн холбоо монгол vндэсний хувцасны гол нэр тєрєл болсон дээлийг эсгэх оёх арга технологийг уламжлалт аргыг нь єєрчлєхгvйгээр хувцас зохион бvтээлтийн график байгуулалтанд оруулан, олон тоогоор vйлдвэрлэх зорилгоор “Монгол дээл” тєслийг хэрэгжvvлж байна. “Монгол дээл” тєсєл эмзэг бvлгийн охид эмэгтэйчvvдэд дээл эсгэх, оёх арга ажиллагааг эзэмшvvлж, тэдний амьжиргааг нь дээшлvvлэхэд хувь нэмрээ оруулж байгаа тул SDC уг тєслийг дэмжин санхvvжvvлж байна. Тєслийн хvрээнд дээл эсгэх, оёх талаарх сургалтыг 5 аймагт шат дараатайгаар зохион байгуулж, гарын авлага, сурах бичиг боловсруулж байна. Тvvнчлэн монгол дээлний соёл, уламжлал, онцлогийг харуулсан видео бичлэг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олны хvртээл болгоно. Мєн тєсєлд хамрагдаж буй 6 аймгийнхны дунд “Дээл бидний гоёл” сэдэвт гоёл наадмыг Говь-Алтай аймагт зохион байгуулах бєгєєд Монголчуудын уламжлалт vндэсний хувцсаараа гоёх, гоо зvйн таашаалыг дээшлvvлэхэд ач холбогдолтой vйл явдал болох юм.

댓글 없음:

댓글 쓰기