2009년 2월 28일 토요일

Өнгөний бэлэгдэл, харагдац


Хувцасны өнгө баяр бахдал төрүүлж, амар амгалан болгож, эсвэл итгүүлж, ойртуулж тэрч байтугай хүний зэвүүцлийг ч төрүүлж чаддаг.
Ерөнхийдөө өнөө үед охид бүсгүйчүүд маань хувцасныхаа өнгө, өнгөний зохицол тал дээр илүү сонголттой, мэдрэмжтэй болсон. Гэсэн ч мэдээлэл хэзээ ч хоцорч хуучирдаггүй шүү дээ.
Таны өмссөн хувцас гурваас илүүгүй өнгөнд багтсан байх ёстой гэнэ. Уламжлал ёсоор хамгийн сонгодог загвар бол хар-цагаан-улаан, цагаан-хөх-цэнхэр, хүрэн-бор шаргал гэх мэт байдаг.
Өнгөний бэлэгдэл, харагдац:
Цагаан өнгө жин нэмнэ. Баяр баясал авчирч сэтгэл уяраана. Бусад өнгөтэй бүрэн зохино.
Хар уйтгартай, хаалттай зөрүүд, нас нэмэх боловч биеийн хэлбэрийг цэгцэлж хүнд эрхэмсэг харагдах болно. Бүх өнгөтэй зохино.Улаан өөртэй итгэлтэй дур булаам, нийцтэй болгоно. Ажил хэрэгч хүнд зохимжгүй.
Шар анхаарал татна, бага зэрэг хариуцлагагүй, арьсанд эрүүл бус туяа өгнө. Хүн болгонд зохихгүй хүнийг цааш нь түлхэнэ.
Ногоон тайван зарчимч, бие даасан харгадуулна. Хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх боловч түлхэнэ.
Хөх үнэнч шудрага, тааламжтай харагдуулна. Боловсон ажил хэрэгт зохимжтой, найдвартай харагдуулна.
Саарал сул идэвхгүй, найдваргүй харагдуулна. Энгийн үед өмсвөл зүгээр.
Хүрэн эвлэрэнгуй, найрсаг, тайван харагдуулахаас гадна тансаг ажлын бус цагаар өмсөх нь зохимжтой.
Ягаан дур булаам ид шидтэй, хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

댓글 없음:

댓글 쓰기